ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Төслийн сургалтыг зохион байгууллаа

2017-11-07

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй  “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх сумдын 66 багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан чадавхижуулах сургалтыг 2017 оны 11 сарын 01-02-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Мөнгөнцоож, 
“Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн ажилтан н.Чулуунцэцэг болон сургагч багш нар оролцов.
Тус сургалтыг сургагч багш Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар ажиллалаа.
Сургалтын эхний өдөр оролцогчдын дунд танилцах үдэшлэг зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6815
5272 / 77%
950 / 14%
282 / 4%
311 / 5%