ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Аяны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв

2018-01-10

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрал, хулгай болон зам, тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нутгийн дэвсгэрийн хэмжээнд “Гэмт хэрэг зөрчилгүй аюулгүй амар тайван орчин” аяныг зохион байгуулж, сум, байгууллагад 7-14 хоног дэвтэр, цом аялуулсан билээ. Өнөөдөр  ГХУСАЗЗ-ийн хурлаар тус аяныг  дүгнэх асуудлыг хэлэлцэж  дараах шийдвэрийг гаргалаа.  Аяны зорилгыг  амжилттай сайн хэрэгжүүлсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг дорвитой сайн зохион байгуулж тайлагнасан сум, байгууллагыг шалгарууллаа. Үүнд сумдын түвшинд Сайнцагаан сум Тэргүүн байр, Өлзийт сум хоёрдугаар байр, Хулд сум 3-р байр, Өндөршил 5-р байр, Дэрэн сум 5-р байруудад тус тус шалгарч , 300 000 -1200 000 төгрөгөөр, байгууллагын түвшинд аймгийн Цагдаагийн газар 1-р байр, ГБХЗХГ 2-р байр, ШША 3-р байранд шалгарч 200 000 -350 000 төгрөгөөр  урамшуулахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6815
5272 / 77%
950 / 14%
282 / 4%
311 / 5%