ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

"Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

2018-09-21

         Улсын Их хурлын Тамгын газар, НҮБ-ын хөжглийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн уралдаанд сумын ИТХ амжилттай оролцож тэтгэлэгт хамрагдаж төслөө хэрэгжүүлж байна. Сумын ИТХ-аас Газрын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд ХШҮ хийж, багийн ИНХ-дад танилцуулж иргэдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн ажлын хэсэг бодлогын хэрэгжилтэд ХШҮ хийх ажлын хүрээнд очиж үзэх шаардлагатай газруудаар явж үзэхийн зэрэгцээ сумын хилийн цэс нутгаар явж зарим эргэлтийн цэгийг тэмдэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулсанд иргэд малчид талархалаа илэрхийлж жил бүр зохион байгуулах хүсэлтийг тавьж байсан. Төслийг хэрэгжүүлэснээр сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэд Газрын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тухай тодорхой мэдээлэлтэй болж, иргэдийн идэвхи оролцоо нэмэгдэж бодлогын бичиг баримтад ХШҮ хийх, дүгнэлт өгөх арга зүй чадамж сайжирсан.                    
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%