ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтыг дэмжих урианы жилийн нээлт болов.

2019-01-29

Төв аймгийн ИТХ-аас 2019 оныг Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарлаж,Алтанбулаг сум урианы жилийн нээлтээ 2019 оны 1 дүгээр сарын 28 нд хийлээ. Урианы жилийн нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хүрэлцэн ирж,Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилд Төв аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил,Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг дэмжих урианы жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар танилцуулж иргэдэд мэдээлэл өглөө. Аймгийн аварга малчин,Аймгийн аварга саальчин, Аймгийн Залуу аварга малчнаар шалгарсан малчдад шагнал гардуулав.
Сумын ЗДТГ-аас Мянгат малчны болзол хангасан малчиддаа өргөмжлөл хадгалуулж,хүндэтгэл үзүүллээ. Мөн арга хэмжээний үеэр сумынхаа ахмад настануудад гарын бэлэг гардуулах,хүндэтгэл үзүүлэх,бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%