ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2 дугаар сарын хуралдаан болов.

2019-02-11

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2019 оны 2 дугаар сарын 2 ны өдөр тэргүүлэгчдийн 100 хувийн ирцтэй хийлээ.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргав.
1. Сумын бэлчээрийг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах журам батлах тухай. Журмын төслийг хэлэлцэн баталлаа.
2. ЕББД Сургуулийн спорт заалын ашиглалтын журмын хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх тухай.
3. Сумын амжиргаа дэмжих зөвлөлийн 2018 оны хийсэн ажлын тайлангийн тухай
4.    Замт  4 дүгээр багийн Засаг даргын хийсэн ажлын тайлан.
5. Сумын ГХУСАЗЗ-ийн Архидан согтуурах,хар тамхи мансуурлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн 2018 оны ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай.
6. Сумын ИТХ-ын хороодын 2019 оны ажлын төлөвлөгөө боловсруулсан тухай мэдээлэл.
7. Сумын үйлдвэр үйлчилгээг дэмжих бодлого батлах тухай
8. Сумын ИТХ-ын дэргэдэх хяналтын хорооны 2018 оны ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх тухай.
9. Төрийн дээд одон,медалиар шагнуулахаар багийн ИНХ-аас ирүүлсэн саналын
тухай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%