ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Төв аймгийн Алтанбулаг сум Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнөө хийлээ.

2019-06-11

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ,ЗДТГ хамтран Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнөө 2019 оны 6 дугаар сарын 11,12 ны өдрүүдэд зохион байгууллаа. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал  цаашид тогтвортой хөгжүүлэх талаар сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх, сумын Засаг дарга Д.Батсуурь болон холбогдох мэргэжлийн албан хаагчид мэдээлэл өгч малчдынхаа санал хүсэлтийг сонсч зөвлөгөөнөөс уриалга гарган батлав. Мөн зөвлөгөөний үеэр сумын баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүний  болон шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. 4 багийн малчдын дунд урлаг,спортын тэмцээн зохион байгуулж урлагийн үзлэгийн нэгдсэн дүнгээр Аргал 2 дугаар байр тэргүүн байр,спортын тэмцээний нэгдсэн дүнгээр Сумт 1 дүгээр баг тэргүүн байранд тус тус шалгарч нэгдсэн дүнгээр шилдэг багаар Д.Дашдэмбэрэл даргатай Аргал 2 дугаар баг шалгарч цом,мөнгөн шагналаар,дэд байранд Г.Болдбаатар даргатай Сумт 1 дүгээр баг шалгарч өргөмлөл,мөнгөн шагналаар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%