ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ "Төлөөлөгчдийн өдөр"-өө тэмдэглэв.

2019-06-14

Сумын ИТХ-ын дарга Н.Батмөнхийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 12 ны өдөр "Төлөөлөгчдийн өдөр" "өө тэмдэглэв.                  Уг арга хэмжээний хүрээнд  Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Батсуурь,төлөөлөгч М.Нямсүрэн
сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1 дүгээр багаас сонгогдсон төлөөлөгчид: Э.Байгалмаа,Ж.Батболд,С.Даваасүрэн,Т.Долгормаа,Б.Сумочир,Б.Цэрэнбат
2 дугаар багаас сонгогдсон төлөөлөгчид:  Н.Батмөнх,М.Батчулуун,Д.Дашдэмбэрэл,Н.Нямдорж,Т.Энхтайван
3 дугаар багаас сонгогдсон төлөөлөгчид: Д.Баярмагнай,С.Даваасамбуу,С.Даваасүрэн,Ц.Лхагвадорж,Н.Пүрэвдаваа
4 дүгээр багаас сонгогдсон төлөөлөгчид: З.Батцэцэг,Ү.Даваадорж,С.Отгонжанчив,А.Отгонжаргал  нар ивээн тэтгэж 4 багийнхаа малчдын дунд гар бөмбөг,дартс,олс таталт,үндэсний бөхийн тэмцээн зохион байгууллаа.
Спортын 4 тэмцээний нийт дүнгээр  Г.Болдбаатар даргатай Сумт 1 дүгээр багийн тамирчид ТЭРГҮҮН байр, Д.Дашдэмбэрэл даргатай Аргал 2 дугаар багийн тамирчид   ДЭД  байранд шалгарав.
1. Гар бөмбөгийн тэмцээнд:1-р байр    Аргал 2 дугаар багийн баг тамирчид
                                                  2-р байр    Сумт 1 дүгээр багийн баг тамирчид
 2. Олс таталтын тэмцээнд:  1-р байр    Аргал 2 дугаар багийн баг тамирчид
                                                 2-р байр    Сумт 1 дүгээр  багийн баг тамирчид
3.  Дартсын тэмцээнд:          1-р байр    Сумт 1 дүгээр  багийн баг тамирчид
                                                 2-р байр Аргал 2 дугаар багийн баг тамирчид
4.  Үндэсний бөхийн барилдаанд: 1-р байр  2 дугаар багийн бөх Н.Пүрэвбаасан
                                                            2-р байр  1 дүгээр багийн бөх  н.Мөнгөншагай
                           шөвгийн 4-т         Замт 4 дүгээр багийн бөх Н.Амгаланбаяр
                                           Замт 4 дүгээр багийн бөх Э.Эрдэнэчулуун нар шалгарлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%