ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Сумын ИТХ-ын 15 дугаар хуралдаан хуралдав.

2019-12-19

           Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын 15 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 16 ны өдөр хуралдаж Сумын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл,2020 оны сумын төсвийн төсөл,2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл,сумын ИТХ-ын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж,сумын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт,2019 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө.
           Төв аймгийн Алтанбулаг сум 2020 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох авто зам засварын ажлаа дуусгах,цэцэрлэгийн барилгадаа өргөтгөл хийх,сумын ЭМТ-д ЭХО аппарат авах,түргэн тусламжийн авто машинаа шинэчлэх,хөдөөгийн багуудын үүрийн телефон утасны сүлжээг сайжруулах,Туул голын модон гүүрний зураг төсвийн тооцоог хийлгэх,сумын төвийн гэрэлтүүлэгийг нэмэгдүүлэх,сумын дэвсгэр нутгийн хөгжлийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагатай хамтрач хийх зэрэг сум орон нутгийн хөгжилд түлхэц болохуйц бодитой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн хуралдааны үеэр ХААИС-ийн багш,доктор Уранбилэг,Төв аймгийн ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлстийн дарга Г.Эрдэнэбат нар төлөөлөгчид,төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%