ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ 2019 оны ажлаараа аймгийнхаа 27 сумаас дэд байранд шалгарав.

2020-01-31

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний ажлын албанаас аймгийнхаа 27 сумын ИТХ-ын 2019 оны ажлыг дүгнэж,2020 онд анхаарах ажлын талаар чиглэл өглөө.
2019 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ 1 дүгээр байранд Лүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,2 дугаар байранд Алтанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,3 дугаар байранд Баян сумын ИТХ,4 дүгээр байранд Эрдэнэ сумын ИТХ,5 дугаар байранд Эрдэнэсант сумын ИТХ тус тус шалгарч шагналыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат гардуулан өгөв.
Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат бүх сумдынхаа ИТХ-ын дарга нарт 2020 онд аймаг,сумын ИТХ,тэргүүлэгчдийн тогтоолыг хяналтанд авч хэрэгжилтийг хагас,бүтэн жилээр хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч байх,хурлаас нийтээр дагаж  мөрдүүлэхээр  гаргасан тогтоол,шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа,нөлөөллийн шинжилгээ хийх,ИТХ-ын шийдвэрийг олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх,түшиц хурлын үйл ажиллагааг сайжруулах зэрэг ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагаа эрчимжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%