ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

“ҮНДСЭН ХУУЛЬ-30” ҮЗЭСГЭЛЭН - С.БУЯННЭМЭХИЙН НЭРЭМЖИТ ТӨВ НОМЫН САН

2022-01-13

“ҮНДСЭН ХУУЛЬ-30” ҮЗЭСГЭЛЭН - С.БУЯННЭМЭХИЙН НЭРЭМЖИТ ТӨВ НОМЫН САН
Монгол Улсын ардчилсан шинэҮндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан хамтран төрийн албан хаагчид, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг сурталчлан таниулах, үндсэн хуулиараа бахархах, дээдлэх зорилгоор “Үндсэн хууль-30 жил” номын үзэсгэлэнг Төв номын санд дэлгэлээ.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталсан байдаг бөгөөд дээрх хуулиудтай холбоотой ном, товхимлыг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад Дундговь аймгаас сонгогдсон Ардын их хурлын депутатуудаа алдаршуулан танилцуулсан байна.
“Үндсэн хууль-30” үзэсгэлэнгийн хүрээнд Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдол, үзэл баримтлал, түүний судалгаа, шинжилгээний талаар Хүмүүнлэг сургуулийн Түүх нийгмийн ухааны багш хатагтай Б.Ганцэцэг, Мандал сургуулийн менежер, “Төгөлдөршил” ТББ-ын сургагч багш, ментор Н.Амарсайхан, Эрдмийн далай цогцолбор сургуулийн дундын менежер хатагтай Э.Ууганцэцэг, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Түүх нийгмийн багш, Төгөлдөршил ТББ-ыг үүсгэн байгуулагч Б.Ууганцэцэг нар илтгэл тавьсан юм.
Мөн энэ үеэр “Дэвжээ” танин мэдэхүйн тэмцээний ялагчдын шагналыг гардууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%