ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

ЕББДС-ийн сурагчдын дунд 3 насны ангиллаар "Үндэсний бөх"-ийн тойргийн барилдаан зохион байгууллаа.

2023-03-19

Тус сумын "Адуучдын холбоо" ТББ аас ивээн тэтгэн сургуулийн сурагчдын дунд 3 насны ангиллаар "Үндэсний бөх"-ийн тойргийн барилдаан зохион байгууллаа. Уг барилдааны 1-5 дугаар ангийн хүүхдийн барилдаанд Г.Отгон-Эрдэнэ алтан медаль, Г.Хүчитбаатар мөнгөн медаль, П.Содномдорж, Г.Дөлгөөн нар тус бүр хүрэл медаль хүртсэн бол 6-9 дүгээр ангийн хүүхдийн барилдаанд Э.Хосбаяр алтан медаль, Г.Санжаасүрэн мөнгөн медаль, М.Баатар, П.Эрдэнэбаяр нар тус бүр хүрэл медаль, 10-12 дугаар ангийн хүүхдийн барилдаанд П.Цогтбилэгт алтан медаль, Г.Анхтайван мөнгөн медаль, Түвшинбаяр, О.Баасанжав нар тус бүр хүрэл медаль хүртлээ. Уг барилдааны нээлтэд сумын Засаг дарга Д.Батсуурь, ЕББДС-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ, "Үндэсний бөх"-ийн холбооны тэргүүн Ц.Пүрэдорж нар 3 дугаар сарын барилдаанд амжилттай барилдаж тэргүүн байр эзэлсэн Г.Анхтайван, Г.Санжаасүрэн, П.Содномдорж нарт "Дүнжингарав дэвжээ"-ний санаачилгаар зохион байгуулж буй 6-18 насны хөвгүүдийг зодог шуудагжуулах хөтөлбөрийн хүрээнд суманд хуваарилсан өмсгөлийн дээж зодог, шуудгийг гардуулж сум, аймгийнхаа нэрийг улсад цуурайтуулсан алдар цуутай хүчтэнүүд болох ерөөл уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%