Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хамтран 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод зохион байгуулсан “БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ, МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЕМИНАРТ сумын ИТХ-ын дарга З.Батболд, ИТХ-ын төлөөлөгчид амжилттай оролцлоо. Сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Дашдэмбэрэл аймгийн ЗД-ын "ЖУУХ БИЧИГ", ИТХ-ын төлөөлөгч С. Даваасүрэн ИТХ-ын "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагнагдлаа.