ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

СУМЫН ИТХ-ЫН XX-Р ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-06-26

     Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 20 дугаар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 23 ны өдрийн 1115 цагт сумын ЗДТГ-ын Иргэний танхим”-д хуралдсан. Хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 61.9% тай байлаа. Хуралдаанаар 

1. Газар эзэмшиж буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай /2022.10.14/

2. Хороод байгуулж ажиллах журам  батлах тухай /2022.02.17/

3. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай

4. Бэлчээрийг ашиглах, хамгаалах, бэлчээр ашигласны хураамж тооцох, нөхөн сэргээх журмын хэрэгжилт  /2021.03.05/

5. Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтын тухай мэдээлэл

6. Сумын нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааг эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батлах тухай

7. 2022 оны шилжих үлдэгдлийг зарцуулах тухай

8. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

9. Улсын тусгай хэрэгцээнд авсан газраас хасуулах тухай  

10. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай

11. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын хороо байгуулах тухай

12. Түгээмэл тархацтай ашигт малтмалын 5 санал уламжлах тухай

Асуудлуудыг хэлэлцэж ИТХ-ын арван зургаан тогтоол баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%