Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 2025 оны 09 сарын 23 ний өдөр 76 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах 6 асуудлыг хэлэлцэж 5 тогтоол баталлаа. Үүнд:
1. Сумын 2025 оны төсвийн тодотгол батлах тухай
2. Сумын 2025 оны 3 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлд дүгнэлт өгөх тухай
3. Сумын бэлчээрийг хамгаалах талаар авах арга хэмжээний тухай
4. Сумын газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
5. Санал уламжлах тухай
6. Сумын 2025-2026 оны төв суурин болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлгөөний хэрэгжилт, мэдээлэл