Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 14 ний өдөр ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч хүрэлцэн ирж 71 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэж 8 тогтоол баталлаа.
1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
2. Сумын 2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх тухай
3. Сумын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх тухай
4. Сумын Хамтарсан багийн 2025 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх тухай
5. Тэг гортиг тогтоох тухай
6. Сумын ИТХ-ын 2026 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай
7. Сумын ИТХ-ын дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
8. Шагналын журам хүчингүй болгох тухай











