Сумын ИТХ-ын зөвлөл 2025 оны 11 сарын 25 ний өдрийн 11:00 цагт ИТХ-ын даргын өрөөнд 57 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар сумын ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан ИТХ-ын даргын А/13 дугаар захирамж гарлаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 3-р хуралдааныг 2025 оны 12 дүгээр сарын 03 ны “Лхагва” гарагийн 10 цагт сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д хуралдуулхаар шийдвэрлэж хурлаар дараах 2 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд
1. Сумын зарим газар нутгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд хариу хүргүүлэх тухай

