Сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан 2025 оны 12 сарын 17 ны өдөр 95 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэж 12 тогтоол баталлаа. Үүнд:
1. Сумын 2026 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2. Сумын 2026 оны төсөв батлах тухай
3. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгч, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
4. Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүнгийн тухай
5. Хоршоо хөгжүүлэх сангаас 2026 онд олгох зээлийн хэмжээ тогтоож, тэргүүлэх чиглэл батлах тухай
6. Зарим газар нутгийг сумын тусгай хамгаалалтад авах тухай
7. Санал уламжлах тухай
8. Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчаар томилох тухай













