Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 4-р хурал 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Мягмар гарагийн 10:12 цагт ИТХ-ын даргын өрөөнд хуралдлаа. Хуралд зөвлөлийн дарга Д.Баярсайхан, гишүүд Г.Болдбаатар, Ж.Батболд, Ө.Оюуннэмэх, Д.Дашдэмбэрэл, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж, ажлын албаны мэргэжилтэн Б.Нямлхагва нар оролцлоо. Хурлын ирц:71% Сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааныг 03 сарын 26 ний Пүрэв гарагийн 10 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ.Хурлаар дараах 10 асуудлыг хэлэлцэнэ. Сумын 2015-2030 оны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай, Журам шинэчлэн батлах тухай /ИТХ-ын 2023,12,24 ний Журам батлах тухай №06 тогтоол/, Тогтоолд нэмэлт оруулах тухай /ИТХ-ын 2023,03,31 ний Сумын нутаг дэвсгэр дэх гудамж талбайг хаягжуулах тухай №03/, Статистик мэдээллийн биелэлтэд дүгнэлт өгөх тухай, Байр зүйн зураг батлах тухай, ИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт оруулах тухай, Ажлын хэсгийн тайлан /Гудамж, гарц гаргах/, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хийгдэх ажлын саналын танилцуулга, Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчийн ажлын тайлан



