ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-04-03

04 сарын 03 ний өдөр сумын хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээ, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилго бүхий хэлэлцүүлгийг ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулсан. Хэлэлцүүлгийг сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга удирдан зохион явуулсан. Хэлэлцүүлэгт холбогдох албан хаагчид, иргэд, архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагчид нийт 18 хүн хамрагдсан. Хэлэлцүүлэгт сумын нутаг дэвсгэрт 2025 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтийг танилцуулж, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч согтууруулах ундааны хор уршиг, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай мэдээлэл сургалт зохион байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11130
8633 / 78%
1122 / 10%
387 / 3%
988 / 9%