ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Сумын ИТХ-ын 9-р хуралдаан хуралдлаа

2026-05-14

Сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 2026 оны 05 сарын 14 ний өдөр ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч хүрэлцэн ирж 66 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай 2021.11.03 № 07 тогтоолын хэрэгжилт, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт /2021.12.21/№04, Бэлчээрийг ашиглах, хамгаалах, бэлчээр ашигласны хураамж тооцох сан байгуулах, бэлчээрийг нөхөн сэргээх журмын хэрэгжилт 2021.03.05 №04, Орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтын тухай мэдээлэл, 2025 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай, 90 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийн явц, Өмч шилжүүлэх тухай, Боловсролын байгууллагын чанар, хүртээмжийн тэгш байдлыг хангах чиглэлд анхаарч суралцагчдаас санал асуулга авч нэгтгэсэн ажлын тайлан, Санал уламжлах тухай, Сумын хилийн цэсийн цэг тэмдэгтийг сэргээх, Төлөөлөгчдийн өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах, Журам батлах тухай /Ногоон бүсийг хамгаалах/, Шархайд ажилласан ажлын хэсгийн тайлан зэрэг 13 асуудлыг хэлэлцэж 12 тогтоол баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11130
8633 / 78%
1122 / 10%
387 / 3%
988 / 9%