ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

2016-11-11

Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг 11 сарын 09-11-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг УИХ-аас 2016 оны 11 сарын 03-ны өдөр баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга зорилго, хэрэгжүүлэх арга зүйг сурталчлан танилцуулж ,иргэд, бизнес эрхлэгчдэд "Авилгатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн аймагт ажиллах хугацаандаа аймгийн ГХУС ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулахын зэрэгцээ иргэд, ААН, байгууллага, албан тушаалтнуудаас өргөдөл, гомдлыг хүлээн авч судалж шийдвэрлэх юм байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%